Харвасан суманд оногддоггүй баатар
2011.01.24

Харвасан суманд оногддоггүй баатар

УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболд. Жижигхэн биед багтахааргүй ааш, хоржоонтой үг, сонирхол татахуйц зан зөвхөн түүнээс л гардаг. Өвөрхангайгаас хоёр дахь удаагаа сонгогдож байгаа энэ эрхэм хамгийн идэвхтэй гишүүдийн тоонд зүй ёсоор ордог. З.Энхболд өөрийн имижээ өмссөн хувцас, эдэлж, хэрэглэж байгаа зүйлээр бараг тодорхойлдоггүй. Түүний цорын ганц давтагдашгүй имиж бол ааш зан, үг хэллэг. Намын даргынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж, үг хэлдэг тэрбээр Ардчилсан хүчний холбоог тэргүүлдэг. З.Энхболд руу дайрч, давшлах хэн нэгэн улс төрд өнөөг хүртэл гарч ирдэггүй нь сонирхолтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.