Энэ жил Улаанбаатар хотод 35 мянган ажлын байр бий болгоно
2011.01.26

Энэ жил Улаанбаатар хотод 35 мянган ажлын байр бий болгоно

Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосонтой уялдуулан нийслэлийн төр, захиргааны байгуулага энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан ub_hushuuбилээ. Энэ ажлын нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж, хөдөлмөрийн нэглсэн яармаг зохион байгууллаа. Өнөө жил нийслэлийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан Улаанбаатар хотын хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил хийхээр төлөвлөж, 35 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангахаар зорьж байгаа. 2010 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1161,8 мянга болж өмнөх оныхоос 5 хувиар өссөн агаад 60,9 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам байна.


Хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн насны ажил мэргэжилгүй иргэдийг ажлын байран дээр сургаж, мэргэжил эзэмших боломжийг судалсны үндсэн дээр  нийслэлээс өөрсдийн материаллаг баазыг түшиглэн туршлагатай ажилтнуудыг дагалдуулан цалинтай сургаж, мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэн, ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн. Мөн анх удаа оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, цагийн ажлын тогтолцоо бий болгож, тэдгээрийг хөдөлмөрт бэлтгэн, орлоготой болох нөхцлийг бүрдүүлэхээр зорьж байгаа гээд хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар нийслэлийн удирдлага багагүй ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр болсон хөдөрмөрийн яармагийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн, ажил олгогч аж ахуйн нэгжүүд гээд 60 гаруй  байгууллага оролцож, иргэдэд ажлын байрны мэдээлэл тараасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.