Ардчилсан намын ахмадууд Ардчиллын өргөөндөө сая төгрөг хандивлалаа
2011.01.27

Ардчилсан намын ахмадууд Ардчиллын өргөөндөө сая төгрөг хандивлалаа

Ардчилсан нам жил бүр Ахмадын баяр болон жил бүрийн сар шинийн баярын өмнө намын ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2011 оны 1-р сарын 27-ы өдрийн 14:00 цагт Ардчилсан нам “Ахмадаа хүндэлье” хүндэтгэлийн уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, намын ЕНБДарга Д.Эрдэнэбат, НАН-ын дарга Ш.Түвдэндорж, ААХ-ны тэргүүн Р.Банзрагч болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 1300 ахмад оролцлоо.an_ahmad_copy

Уулзалтын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “ Ардчилсан нам жил бүр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнгөрөгч жилийн хувьд та бидний тэртээ 1989 онд эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож, бид Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ойн баяраа бүтэн жилийн турш, улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээх 20 жилийн өмнө хаалттай нийгмийг сэрээсэн тэр хувьсгалыг Ардчилсан намын ахмадууд та бүхэн хийж чадсан юм. Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Ардчилсан хувьсгалыг нэг ч цонх хагалаагүй хийхэд та бүхний хичээл зүтгэл их байсан гэдгийг дурдахыг хүсч байна” гэлээ.

Харин намын ЕНБДарга Д.Эрдэнэбат энэ үеэр үг хэлэхдээ “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяраар биднийг шагналын хур буулгалаа хэмээн зэмлэж байсан. Гэвч энэ хувьсгалыг хийж, өдгөөг хүртэл түүчээлж ирсэн та бүхний хувьд энэ шагнал дэндүү цөөн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

Харин энэ үеэр баяр дээр баяр нэмж Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны ахмадуудаас “Ардчиллын өргөө-Ард түмний өргөө”-нд 1 сая төгрөг хандивлаж байгаагаа намын удирдлагуудад гардуулсан. Мөн Ардчилсан ахмадын холбоо ч энэ уриалгыг дэмжин ахмад гишүүдийнхээ сэтгэл шингэсэн бэлэг болгож 10 тонн цементийг хандивлаж, энэхүү аянг эхлүүлсэнээ зарлалаа.

Уулзалтын дараагаар Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, МУГЖ Очирбат, МУГЖ Цогзолмаа, МУГЖ Галсантогтох, МУГЖ Хайдав, МУАЖ Д.Жаргалсайхан тэргүүтэй Эртний сайхан, Соёл-Эрдэнэ хамтлагийн гишүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа.Ардчилсан намын ахмад гишүүд сэтгэл өөдрөг байгаагаа дор бүрнээ илэрхийлж, удирдлагууддаа улс эх орнынхоо төлөө илүү ихийг хийж бүтээхийг хүсч байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.