“Тусгаар тогтнол-90” медалийг УИХ дэмжлээ
2011.01.27

“Тусгаар тогтнол-90” медалийг УИХ дэмжлээ

“Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр өнөөдрийн үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Тогтоолын төсөл санаачлагчийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Су.Бzg_tugатболд  нар тус тус танилцуулав.

 

“Тусгаар тогтнол-90” медалийг бий болгож улс орноо хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, өөрийн эрхэлж буй ажилдаа амжилт гаргасан төр, нийгмийн зүтгэлтэн, ахмад настнууд, эрдэмтэн судлаачид, урлаг, соёлын зүтгэлтэн, намын байгууллагын ажилтнууд, иргэдэд олгох нь түүхт ойн хувьд ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзжээ.

 

Танилцуулгатай холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Р.Амаржаргал, Р.Гончигдорж нарын асуусан асуултад  төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  тайлбар өгөв. Улс төрийн хүчин байгуулагдсан  түүхэн ойтой  холбогдуулан  медаль бий болгох тухай асуудлыг хоёр нам эртнээс ярьж тохиролцсон  асуудал. Түүхийн болоод улс төрийн талаасаа ямар нэгэн маргаан байхгүй  гэсэн хариултыг тэрбээр өгсөн юм. Ингээд  тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжив.  “Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.