Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг НӨТ-өөс чөлөөлнө
2011.01.27

Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг НӨТ-өөс чөлөөлнө

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулав.
chuulgan_12

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор урамшуулах нь тэдгээрийг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг хангахад зохих дэмжлэг болно гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн явцад импортоор орж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тодорхой хугацаагаар нэмэгдсэн өртгийн албан татвараас өмнө нь чөлөөлсөн учир энэ салбарын дотоодын үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзэж байлаа.  Гэхдээ юм болгоныг татвараас чөлөөлнө гээд гишүүн болгон  татварын хуулийн төсөл барьж орж ирээд байж болохгүй. Ер нь татварын бодлогоо цогцоор нь өөрчлөх бодлого хэрэгжүүлэх цаг нь болсон гэж байсан юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжив.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.