3000 ахмадыг баярлууллаа
2011.01.28

3000 ахмадыг баярлууллаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Кёкшюүзан Д.Батбаяр нар өнгөрсөн жилийн сар шинийн баяраар дүүргийнхээ 1000 ахмадыг баярлуулсан. Тэгвэл энэ жил илүү олон ахмадыг баярлуулахаар дүүргийнхээ 26 хороо тус бүрээс 100 гаруй ахмадыг хамруулан нийт 3000 ахмадад хүндэтгэл үзүүлжээ. Тэд нийт 9 хороон дээр уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн биеэр очиж баяр хүргэн гарын бэлгээ гардуулж batbayar_d_toirog03бас ч үгүй урлагын тоглолтоор блэг барьсан гишүүддээ ахмадууд ч хариу талархал илэрхийлж дүүрэг бүрээс ахмадууд урлагын номер гарган сонирхуулсан төдийгүй ахмадын “Хайрхан” бүтэн тоглолт бэлтгэсэнээ энэ үеэр үзүүлсэн нь хоёр гишүүдэд таалагдан ивээн тэтгэж хамтран ажиллахаар болсон байна. СХД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшсэн “Дөрвөн бэрх”-ээс гарсан “хоёр бэрх” гишүүн энэ жил ахмадуудын төлөө багагүй ажил хийхээр төлөвлөөд байгаа ба эхний ээлжинд дүүргийн ахмадын урлаг соёлын их наадам, уулзалтыг ивээн тэтгэж байгааг нь ахмадууд талархан хүлээн авчээ. Түүнээс гадна гэр хорооллын ахмадууд тэр болгон бие биетэйгээ уулзаад байх нөхцөл орчин тааруу байдал дээр анхаарч уулзах орчин бүрдүүлэх мөн ахмадуудын хөл гарын дасгал сургууль хийх биеийн тамирын кабинет байгуулахаас эхлээд юм юмыг төлөвлөж яваа гэнэ. Дашрамд дурдахад урлагын тоглолтын үеэр Д.Батбаяр гишүүн авьяасаа нээж “Тусгай салаа” киноны Дэндэвийн дууг дуулав.

Н.Цэндээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.