Иргэн бүрт олгох 550 ширхэг хувьцааг энэ оны нэгдүгээр улиралд багтаан өгнө
2011.01.29

Иргэн бүрт олгох 550 ширхэг хувьцааг энэ оны нэгдүгээр улиралд багтаан өгнө

Монгол Улс иргэддээ байгалийн баялгаа эрх тэгш хуваарилах зарчмаар явж байгаа. “Эрдэнэс тавантолгой” компаниас 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийхээ 10 хувийг 2.7 сая гаруй иргэддээ ижил тэнцүү хувааж, үнэгүй өгөхөөр болсон. Хувьцааг энэ оны эхний улиралд багтаан олгохоор болсон байна.huvitsaa

15 тэрбум хувьцааны 10 хувь гэхээр 1,5 тэрбум орчим хувьцааг монголын 2,7 сая гаруй иргэд үнэ төлбөргүй эзэмшихээр байна. Ингэж тооцохоор нэг хүнд ойролцоогоор 550 ширхэг хувьцаа ирэхнээ. Хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүнд нэг л удаа олгоно гэж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэллээ.

Хувьцааны нэрлэсэн үнийг тогтоочихсон байгаа. Гэхдээ хэр зөв зүйтэй тогтоосон бэ гэдгээ гадаадын байгууллагаар үзүүлж харуулсны дараа энэ оны нэгдүгээр улиралдаа багтаан зарлах юм байна. Ингээд нэрлэсэн үнэ тогтоогдсоны дараа хувьцааны 29 хувийг олон улсын зах зээл дээр гаргаж арилжаална. Зах зээл дээр гаргах хугацааг сонгуулиас өмнө байх болов уу гэж тооцоолж байна. Ирэх нэг дэх өдөр хуралдах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар үүнийг ярьж шийдэх юм.

Гадны зах зээл дээр хувьцаа гарснаар хувьцааны  үнэ өснө. Иргэдэд өгсөн хувьцаа ч дагаад үнэд орно гэсэн үг. Тэгэхлээр иргэд үүнээс өмнө хувьцааг авч дансандаа байршуулах хэрэгтэй болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэчилсэн бүртгэл хамрагдсан иргэдийн нэрсийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд ирүүлнэ. Нэрсийг аваад иргэн болгонд үнэт цаасны данс нээх юм байна. Өнөөдөр манайд өөрийн нэрийн данстай 450 орчим мянган иргэн аж ахуйн нэгж байгаа. Үүнээс манай улсын 448 мянга 300 орчим иргэн, 846 аж ахуйн нэгж байна. Харин гадаалын 800 орчим иргэн аж ахуйн нэгж байгаа юм. Тэгэхлээр одоо 2,3 сая орчим данс нээх шаардлага байгаа гэж “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам хэлж байна.

Данстай, дансан дотроо хувьцаатай болсон ч иргэн та Тавантолгойн хувьцаа  олон улсын зах зээлд борлуулагдаж эхэлтэл дансаа нээх эрхгүй. Хувьцаа арилжаалагдах хүртлэх хугацаанд юу хийх вэ гэхээр аль брокер диллерийн компанитай хамтарч ажиллах вэ гэдгээ сонгох хэрэгтэй гэнэ. Ингээд тохирчихвол олон улсын зах зээлд хувьцаа арилжаалагдаж эхлэнгүүт брокерийн пүүсээрээ дансаа нээлгүүлж, гүйлгээ хийх эрхтэй болох нь. Манайд 48 брокер диллерийн компани байгаа. Үүнээс  сонголтоо зөв хийх ёстой юм байна.

Байгалийн баялгынхаа үр шимийг хүртэж хувьцаа авч байгаа иргэд ач холбогдлыг нь ойлгох хэрэгтэй гэж байна. 1990-ээд оны өмч хувьчлалын үед иргэн бүрт олгосон цэнхэр ягаан тасалбар шиг үнэгүй болгочихгүйн тулд сургалт сурталчилгааны зүйлийг ихээхэн сайн хийх хэрэгтэй. Үүн дээр ч төрөөс анхаарч ажиллана гэдгээ хэлж байна.

Тавантолгойн орд нь үйл ажиллагаа нь эхлэлхийн шатандаа явж байгаа коксжих нүүрсний дэлхийн томоохон ордын нэг. 6 тэрбум орчим нөөцтэй. 1,5  тэрбум коксжих нүүрс гэгдэж байгаа энэ ордоос авсан хувьцаагаа зөв зарцуулахад иргэдэд мэдлэг хэрэгтэй болж байна. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгтэй болчихвол та хувьцаа арилжаалагдаад ирэхэд мөнгөө  өсгөх аргаа илүү мэднэ гэсэн үг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.