Өнгөрсөн онд дэлхий даяар 250 сая хүн ажилгүй байжээ
2011.01.29

Өнгөрсөн онд дэлхий даяар 250 сая хүн ажилгүй байжээ

Хэдийгээр дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч өнгөрсөн онд дэлхий даяар 205 сая хүн ажилгүй байсан бөгөөд уг үзүүлэлт жилиин хугацаанд бараг өөрчлөгдөөгүй байна. Энэ тухай өчигдөр нийтлэгдсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ илтгэлд дурджээ.

Өнгөрсөн онд ажилгүйдлийн түвшин 2009 оныхоос бага зэрэг буурсан ч хямралын өмнөх 2007 оныхоос 27,6 сая хүнээр олworld_globон байна. 2010 онд ажилгүй хүмүүсийн эзлэх хувь 6,2 /2009 онд 6,3 хувь/ байсан бол 2007 онд уг үзүүлэлт 5,6 хувь байжээ.

ОУХБ-ын илтгэлд дурдсанаар, ДНБ-ний өсөлт бодитоор ажиглагдаж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа үед ажилгүйчүүдийн түвшин урьдын адил өндөр хэвээр байгаа нь дэлхийн эдийн засгийн салбарын чиг хандлагатай зөрчилдөж байна.

Өнгөрсөн онд ажилгүй залуучуудын тоо 77,6 саяд хүрсэн бөгөөд энэ нь 2009 оныхоос бага үзүүлэлт боловч 2007 оныхтой харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт юм. 2009 онд 79,6 сая залуу хүн ажлын байргүй байсан бол 2007 онд уг үзүүлэлт 73,5 сая байжээ.15-24 насны хүмүүсийн доторх ажилгүйдлийн түвшин нь ажилгүйдлийн ерөнхий түвшнээс хоёр дахин илүү байгаа бөгөөд 12,6 хувьтай байгаа юм.п
Д.Жаргал
Эх сурвалж:МОНЦАМЭ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.