УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэндчилгээ
2011.02.03

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэндчилгээ

Мэндчилгээ

Хацар жиндүүлсэн хүйтний улирал шувтарч, ханган дэлхий уяран, хүн малын зоо тэнийх урин дулаан цаг Монгол оронд минь айсуй. Яргуй хэнзлэх хаврын улирлын тэргүүн сарын амар мэндийг нийт ард түмэндээ хүргэж байна.

choijilsurenӨнгөрсөн жилд намын шинэчлэлийн асуудлаа шийдэж, МАХН гэсэн нэрээ өөрчилж, уугуул нэрээ сэргээн МАН болж, үзэл баримтлал, цаашдын чиг хандлагаа тодорхойллоо. Мөн "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүртээ cap бүр 21 мянган төгрөг олгож, оюутны сургалтын төлбөрт 500 мянган төгрөг өгч эхлэн ард иргэддээ амласан амлалтаа биелүүлж байна. Улиран одож буй бар жилд алдсан оносон зүйл бий ч алдахаасаа оносон нь элбэг биз. Монголын үржин өсдөг үндэсний баялаг буянт мал сүрэг түм, бумаар өсөж, будаа тариа, жимс ногооны арвин ургац хурааж, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес, аялал жуулчлалын шинэ аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа тэлж чадлаа. Энэ нь, төр засгаас хэрэгжүүлж буй үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгох бодлого хэрэгжиж байна гэсэн үг.

Өнө эртний үеэс эцэг өвгөд маань сайн сайхан бүхнээ хэлэлцэж, ажил үйлсээ ярилцан хөгшид буурлаа хүндэтгэдэг уламжлалт сайхан баяр төдийгүй, Монгол хүн гэдгээрээ бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, шашны гүн утгат цогц хүндлэл юм. Энэхүү баяраараа идээ ундаа элбэг дэлбэг, хотол түмнээрээ сайхан шинэлж, ирж буй Илжгэн хэмээх Цагаагчин төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Улс орон маань хөгжин дэвжиж, ергөн түмэн маань өвдөх өвчингүй, халдах аюулгүй эрүүл сайн сайхан байх болтугай.

УИХ-ын гишүүн  Б.ЧОЙЖИЛСҮРЭН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.