2011.02.05

Оюутнуудад олгох 500 мянгын бүртгэлийг ирэх сарын 15 хүртэл сунгалаа

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 347 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг үндэслэн их, дээд сургууль, коллежид сhunii_hugjilуралцагсдын сургалтын төлбөрт “Хүний хөгжил” сангаас 500 мянган төгрөг олгохоор болсон.  Журам ёсоор сургалтын төлбөр хүссэн өргөдөл хүлээн авах хугацаа ирэх сарын нэгэн гэхэд дуусах байсан.  Гэвч   “Оюутнууд өргөдлөө бүрэн гүйцэд өгөөгүй. Мөн сургууль бүр оюутны мэдээллийг өгөх байсан  ч “Утга зохиол нийгмийн ажилтан”  дээд сургуулиас бусад сургууль материалаа өгөөгүй байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас ирэх оюутны өргөдлийн ажил удааширалтай байгаа зэрэг олон шалтгаан байгаа аж. Тиймээс хугацааг сунгаж, ирэх сарын 15-ыг хүртэл сунгажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.