Б.Чойжилсүрэн  гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжлээ
2011.02.07

Б.Чойжилсүрэн гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2011.02.01./ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварынchoijildsuren_uixтухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн 2010 оны 4 дүгээр сарын 27-нд өргөн  мэдүүлсэн юм.

 

Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор урамшуулах нь тэдгээрийг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг хангахад зохих дэмжлэг болно гэж төсөл санаачлагч үзэж уг хуулийн төслийг боловсруулсан аж.

 

Төсвийн байнгын хороо өмнөх хуралдаанаараа  дотоодод үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн нэр, төрөл жагсаалтыг тодорхой зааж өгч батлах шаардлагатай тул ямар салбарт түлхүү үйлдвэрлэдэг талаар санал солилцож байсан. Түүнчлэн импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тодорхой хугацаагаар нэмэгдсэн өртгийн албан татвараас өмнө нь чөлөөлсөн учир энэ салбарын дотоодын үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзэж байсан билээ.

 

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр эдгээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар УИХ-ын гишүүн О.Чулуунбат горимын санал оруулж, дэмжигдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.