БОАЖЯ-наас санал аваагүйгээс хуулийг хэрэгжүүлхэд хүндрэл учирчээ
2011.02.07

БОАЖЯ-наас санал аваагүйгээс хуулийг хэрэгжүүлхэд хүндрэл учирчээ

Сангийн яам, Улсын татварын ерөнхий газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2010 оны 11-р сарын 25-нд УИХ баталж, 2011 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна.

Энэ хууль батлагдахаас өмнө бүх зөвшөөрөл олгохbaigal_nuurод тэмдэгтийн хураамж 12500 төгрөг байсан бол уг хуульд нэмэлт өөрчлөлт орсноор байгаль орчны чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 25 000-75 000 000 төгрөг болж нэмэгдсэн.

Тус хуулийг боловсруулж батлуулахад БОАЖЯ-наас санал аваагүйгээс дээрх заалтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учирч, аж ахуйн нэгжүүдээс гомдол санал ихээр ирэх болсон.

Иймээс БОАЖЯ-наас уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж, Сангийн яаманд хүргүүлээд байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг бууруулах, заримыг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх замаар дэмжих, харин байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг ашиглах, гадаадад гаргах үйл ажиллагааны зөвшөөрлийн хураамжийг их байлган ялгавартай тогтоох бодлого барьсан болно.

Жишээлбэл:
  • Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрөл олгоход 75 000 000 төгрөг гэснийг хэмжээ болон үйл ажиллаганаас нь хамааруулж 15 000 төгрөгөөс 3 200 000 төгрөг болгож,
  • Аюултай хог хаягдлыг ашиглах, экспортлох хураамж 1 500 000-3 785 000 төгрөг байсныг 20 000 төгрөг болгож,
  • Озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг (бүх төрлийн хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч) импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход 5 000 000 байсныг озон задалдаг бодис агуулсан бол их, харин озон задалдаг бодис агуулаагүй, озоны давхаргад ээлтэй бодис агуулсан бол бага байхаар,
  • Ургамал, амьтан зэрэг байгалийн нөхөгдөшгүй баялгийг ашиглах, гадаадад гаргах зөвшөөрөл олгоход их, харин судалгаа шинэжилгээний зориулалтаар ашиглах бол бага байхаар,
  • Мод, ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн хэмжээг бага байхаар, заримыг нь чөлөөлөхөөр санал боловсруулаад байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.