Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо шинээр байгуулагдлаа
2011.02.10

Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо шинээр байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Даваасүрэн нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Баярсайхан гишүүн танилцуулсан.
utaaaaaaaaaaaaa
УИХ-ын чуулганы 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг 2011 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул саналыг төсөлд тусгаж, хэл найруулга, хууль зүйн техникийн талаас нь нягтлан ажилласан болно. Байнгын хороо хуулийг дагаж мөрдөх хугацааг батлагдсан өдрөөс нь эхлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэнийг Байнгын хорооны санал дүгнэлтэнд тусгасан байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт тавих гишүүн байгаагүй тул дээрх хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь уг хуулийн төслийг нь батлах нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ хууль батлагдсанаар УИХ-д Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо шинээр байгуулагдан ажиллах юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.