Чингэлтэйн гишүүн
2011.02.10

Чингэлтэйн гишүүн

Дөрвөн парламент дамжиж хууль тогтоох дээд байгууллагын тогоонд чанагдсан Жендерийн тэгш байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар сая нэг хэлэлцэн баталлаа. Удаан хугацаанд гацаж түгжигдсэн шалтгаан нь улстөржилт буюу сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квоттой холбоотой байсан гэхэд болно. Тодорхой хувь заан оруулж ирвэл батлахгүй хэмээн эрэгтэй гишүүд дургүй гэж байсан гэдэг. Тиймээс энэ удаа уг хуулийг батлуулахын тулд хуулийн төсөлд заасан квотын асуудлыг хасаж Сонгуулийн хуулиар зохицуулахаар тохиролцсоны үндсэн дээр хэлэлцжээ.Улмаар эцсийн хэлэлцүүлгийг cap шинийн өмнөх өдөр буюу битүүнд болсон нэгдсэн хуралдаанаар хийсэн байна.

 

Уг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат ажиллажээ.Олон жил хүлээлгэсэн уг хуулийн төслийг ямар ч гэсэн "Чингэлтэйн гишүүн" батлуулж, автор нь боллоо. Тэрбээр Баянхонгор аймгийн Баян-Уул суманд 1968 онд төрсөн. Дунд сургуулиа аймагтаа дүүргээд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр 1993 онд төгсжээ. Их сургуулиа төгсөөд тэрбээр хэсэг хугацаанд АУИС-д багшилсан байна. Мөн 1994-1995 онд Польш улсад мэргэжлээрээ ажиллажээ.

 

Бас өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт ч эмчээр ажиллаж байжээ. Ингээд хотод буцаж ирээд 1998-2000 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт эрүүл мэндийн асуудал хариуцсан зохион байгуулагч хийж байж. Ер нь энэ үеэс хойш Д.Очирбат Чингэлтэй дүүрэгтэй арав гаруй жилийн "амьдралаа холбосон" аж. 2000-2004 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор дэвшин ажиллав. Дараа нь 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ тус дүүргийн Засаг даргаар ажиллажээ. Одоо ч тэр хотын хоймор болсон Чингэлтэй уулын модтой аманд амьдардаг гэсэн. Ойр хавийнхан нь "Чингэлтэйн гишүүн гээд ам сайтай байдаг дуулдсан шүү.

 

Н.МӨНХТӨВШИН

УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.