Хүн ам, орон сууцны тооллогод 2 сая 650 мянга 673 хүн хамрагджээ
2011.02.10

Хүн ам, орон сууцны тооллогод 2 сая 650 мянга 673 хүн хамрагджээ

2010 оны 11 дүгээр сарын 19-ний мэдээгээр хүн ам, орон сууцны тооллогод 714 784 өрхийн 2 сая 650 мянга 673 хүн хамрагдсан урьдчилсан дүн гарчээ. Гэхдээ үүнд Гадаад харилцааны яам болон интернетээр тоологдсон иргэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны шугамаар тоологдсон цэргийн албан хаагч, сэжигтэн, хоригдол, яллагдагчийн тоо ороогүй байгаа юм.niigem_01

 

Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комисс 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж ажлынхаа явцыг хэлэлцсэн байна.

 

Тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч байгаа орон сууцны төрлийн талаарх эцсийн дүнг энэ оны 7 дугаар сард багтаан эцэслэн гаргах ёстой. Энэ ажлыг тогтоосон хугацаанд нь хийж дуусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд гишүүдэд үүрэг  болголоо.

 

Мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо аймгуудын тооллогын мэдээг цахим санд оруулж дууссан бөгөөд нийслэлийн  дүүргүүдийн материалыг шалган хүлээн авч байна.

 

Манай улсын хувьд анх удаа интернет ашиглан гадаадад байгаа иргэдээ тоолсон, газар зүйн мэдээллийн систем үүсгэсэн нь энэ удаагийн тооллогын томоохон ажлын нэг хэсэг. Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд 30 мянган тоологчийн хүчээр орон даяар амжилттай зохион байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.