Энэ онд дэлхий даяар нийт 649.5 сая тонн улаан буудай хураана
2011.02.12

Энэ онд дэлхий даяар нийт 649.5 сая тонн улаан буудай хураана

Улаан буудайн зах зээл дэх гол тоглогчдын байр энэ онд өөрчлөгдөх магадлалтайг Олон улсын үр тарианы зөвлөлөөс мэдulaanbuudaaaiээлэв. Энэтхэг улс энэ онд 81.47 сая тонн буюу түүхэн дээд амжилтаа эвдэхүйц ургац авахаар төлөвлөсөн бол Канадынх 2.9 хувиар өсөх бололтой. Улаан буудайн экспортоо хаах дээрээ тулсан ОХУ энэ онд 80-85 сая тонн улаан буудай хурааж авна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Клепак мэдэгдсэн.

Өнгөрсөн жилийн арвин ургацынхаа ачаар IX байраас эхний тав хүртэл дэвшсэн Австрали Күинслэндийн үерээс болж амжилтаа хадгалж чадахааргүй болоод байгаа. Олон улсын үр тарианы зөвлөлийн тооцоолсноор энэ онд дэлхий даяар нийт 649.5 сая тонн улаан буудай хурааж авах бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 0.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.


Харин манай улс хэдий хэмжээний ургац хурааж авах нь гуравдугаар сарын урьдчилсан прогнозоор тодорхой болох бөгөөд Атрын аяны хугацаа дууссан учраас газар тариалангийн салбарт төсөвлөсөн мөнгө бага зэрэг буурсан гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга хэллээ.


Ж.ТЭГШЖАРГАЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.