Ирэх сарын 1-нээс одонгийн мөнгө олгоно
2011.02.13

Ирэх сарын 1-нээс одонгийн мөнгө олгоно

Энэ жилээс дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд Алдарт эхийн II, зургаан хүүхэдтэй эхэд I одон олгохоор болсон билээ. Мөн эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийг ирэх сараас өгөхөөр болжээ. Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганчимэгээс тодрууллаа. aldar_eh_odon

-Шинээр хэчнээн мянган эх Алдарт эхийн одон авах вэ?

-Улсын хэмжээнд Алдарт эхийн I, II одонг шинээр 115.539 хүн авах урьдчилсан дүн гарсан. Тухайн орон нутгийн ИТХ нэгдсэн журмаар одон авах эхчүүдийнхээ материалыг бүрдүүлэх учиртай. Дараа нь Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой.

-Өнгөрсөн онд хэчнээн эх одонгийн мөнгө авсан бэ. Энэ жилийн мөнгийг хэзээ олгох вэ?

-Өнгөрсөн онд 127.500 эх жилд нэг удаа олгох тусламжийг авсан. Энэ жилийнхийг ирэх сарын 8-наас өмнө өгөхөөр төлөвл өж байна. Мөнгөө авахын тулд өргөдөл, сум, хорооны тодорхойлолт, иргэний болон Алдарт эхийн одонгийн үнэмлэх хуулбарын хамт, хоёр хувь цээж зураг өгөх ёстой.

С.Заяа

Өнөөдөр сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.