Цас цэвэрлэгээнд нийт иргэдийн 8 хувь оролцжээ
2011.02.15

Цас цэвэрлэгээнд нийт иргэдийн 8 хувь оролцжээ

… Орчин тойрныхоо цасыг сайтар цэвэрлэсэн аж ахуй нэгж байгуулагуудыг олон нийтэд магтан сурталчил.  Харин залхуу, хойргынх нь бизнесийн нэр хүндэд халдаж сануулга өг гэж Нtseverlegee_2011ийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хатуухан хэлэв.  Энэ сарын 12 ноос 13 ны өдрүүдэд өрнөсөн цас цэвэрлэгээнд нийт иргэдийн 8 хувь оролцсон нь тааруухан үзүүлэлт болохыг онцлон тэмдэглэлээ.  

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хальтиргаа гулгааг арилгах зорилгоор Улаанбаатар хотын дүүрэг бүрт өнгөрсөн амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийгдлээ. Сүхбаатар дүүргийн хувьд 115 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордны 3 тал, Монгол Туркийн цэцэрлэг, Лениний цэцэрлэг, Чингисийн өргөн чөлөөний баруун тал, Багшийн дээдийн урд автобусны буудал, Хонхтой саад болон Энхтайвны өргөн чөлөө гээд нийт 69100 м2 талбайн цас мөсийг арилгах ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр  14000 тн  цасыг тээвэрлэсэн байна. Харин их цэвэрлэгээний 2 дахь өдөр   Энх тайвны өргөн чөлөө болон Сөүлийн гудамжийг үргэлжлүүлэн цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Баянзүрх дүүргийн хувьд нийт 30 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж, энхтайвны өргөн чөлөөний 2 тал нийт 2400 м2 талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн хэмжээгээр  24 хорооны 618 иргэн,  464 аж ахуйн нэгж байгууллагаас 1128 хүн нийт 1746 хүн  гарч 44240 м2 талбайн цас, мөс хальтиргаа гулгаа  цэвэрлэн  14 тн хог хаягдал  ачуулсан бол Баянгол дүүрэг дүүргийн хувьд бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Нийт 3940 хүн оролцож Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаа, Магсаржав, Үндсэн хууль, Жасрай, Хасбаатар, Эх нялхасын хажуу, Сөүлийн гудамж, Занабазарын гудамж, төмөр замын гудамжууд болон хороодын доторх жижиг гудамжуудын явган хүний замын  цас мөсийг цохиж цэвэрлэн нийт 98200м2 талбайн цас мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилган цэвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 631 аж ахуй нэгж байгууллагын 1120 хүн өөрийн эзэмшлийн болон дүүргээс хариуцуулан өгсөн явган хүний зам, талбай, ТҮК-н 50 ажилтан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн хальтиргаа гулгааг арилгаж, СӨХ-д өөрийн хариуцсан орон сууцны ойр орчим болон явган хүний зам, талбай, Сургууль, Цэцэрлэг, Төрийн байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж нийт 515000 м2 талбайн хальтиргаа гулгаа арилган ажиллаа. Хан-уул Дүүргийн хэмжээнд нийт 420 Аж ахуйн нэгж цэвэрлэгээнд гарч, Чингисийн өргөн чөлөө, Богдын музейгээс Зайсангын 4 замын уулзвар хүртэл, Махадма Гандийн гудамжны нийт 71985 м2 талбайн цас мөсийг арилгаж цэвэрлэсэн байна.

Энэ мэдээллийг сонсныхоо дараагаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч  хэлэхдээ: үүд довжоогоо цэвэрлэж чаддаггүй байгуулага руу ямар үйлчлүүлэгч орохов.  Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг.  Захирагчийн ажлын алба болон харьяа газрууд цас цэвэрлэх ажилд хойрго хандсан  албан газруудтай ойрын өдрүүдэд тулж ажиллахыг анхаарууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.