П.Алтангэрэл ч юм дуулгана шүү
2011.02.18

П.Алтангэрэл ч юм дуулгана шүү

УИХ-ын гишүүн П. Алтангэрэл асуудалд тун ч зүтгэлтэй ханддаг нэгэн бололтой. Тиймдээ ч тун саяхан Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хаврын чуулган завсарлахаасаа өмнө амжиж баталсан. Энэ хуулийг батлуулаaltangerel-uvuuхад хамгийн их санаа тавьж, хүчин зүтгэсэн хүн нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл байв. Түүний удирддаг байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэхэд нийслэлийн агаарын бохирдлыгбууруулах ажлыг зохион байгуулахад заавал хууль хэрэгтэй эсэхэд эргэлзэж байв. Гэвч П.Алтангэрэл гишүүн хуулийг батлах зайлшгүй шаардлагатайг онцолж байсан юм. Уг нь хотоос сонгогдсон гишүүд л Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг батлуулахын төлөө хичээх ёстой атал хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүн ийнхүү санаачилга гар-ган зүтгэсэн нь зарим хүнд сонин харагдсан байх. Гэхдээ тойрог энэ тэр гэлгүйгээр улс орны хэмжээний асуудалд анхаарлаа хандуулж байгаад нь талархах хүн ч түүнээс олон байсан. Нээрээ л эрхэм гишүүд тойрог гэж явцуурахгүйгээр өргөн сэтгэж, холыг хардаг болбол зүгээр сэн дээ. Нөгөө талаар ажлаа аваад удаагүй байгаа УИХ-ын гишүүн П.Алтангэрэл ч үнэхээр зүтгэлтэй нэгэн бололтой.

Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.