Нутгийн оюутан залууст мэргэжлээ зөв сонгох болон англи хэлэнд шамдан суралцахыг чухалчлан захив
2011.02.22

Нутгийн оюутан залууст мэргэжлээ зөв сонгох болон англи хэлэнд шамдан суралцахыг чухалчлан захив

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч, хөгжсөний 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг өнгөрөгч долоо хоногт Дорноговь аймагт зохион байгууллаа.
batsuuriya0203

Өдөрлөгийн үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлага, иргэд, сонгогчиддоо ажлаа тайлагнан санал бодлоо хуваалцахын зэрэгцээ УИХ-аар хэлэлцэж байгаа зарим хуулийн талаар мэдээлэл сонсон, нээлттэй хэлэлцүүлэг явуулав.Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 1600 гаруй иргэд сонгогчид оролцсон бөгөөд УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг сурталчлах, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгох зорилго тавин ажиллаж, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” болон “Нэгдсэн төсвийн тухай” хуулийн төслүүдийн талаар хэлэлцүүлэг хийв. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь оюутан, сурагчдад “Нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх нэг гарц бол англи хэл сурах явдал мөн” сэдвээр лекц уншиж, шинээр баригдах төмөр зам, Сайншандад Аж үйлдвэрийн парк байгуулах талаар танилцуулж, энэхүү бүтээн байгуулалтын том ажлыг гардан гүйцэтгэгчид нь та нар байх болно. batsuuriya0204

Энэхүү их бүтээн байгуулалтын ажилд оролцохын тулд мэргэжлээ зөв сонгон сайн суралцахаас гадна гадаад хэлийг шамдан суралцаарай” хэмээн нутгийн залуустаа чухалчлан захив. Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газраас тус аймаг дахь Парламентыг сурталчлах төвд 4 сая гаруй төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өгч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хууль, тогтоолын мэдээллийн санг багтаасан хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерийг хүлээлгэн өгөв. Аймгийн Парламентыг сурталчлах танхимаар үйлчлүүлсэн хэн бүхэн хууль, тогтоолын сан, УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдолтой бүхий л мэдээллийг эндээс авах боломжтой болж байгаа юм.Энэхүү арга хэмжээний төгсгөлд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга болон аймгийн удирдлага аймгийн иргэд сонгогчидтой уулзаж нээлттэй ярилцлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.