Алслагдсан аймгуудад нарийн мэргэжлийн эмч дутагдалтай гэв
2011.02.23

Алслагдсан аймгуудад нарийн мэргэжлийн эмч дутагдалтай гэв

Говь-Алтай, Өмнөговь, Увс аймагт томилолт өвөртлөн ажилласан клиникийн  эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар өчигдөр салбарын сайддаа ажлаа тайлагналаа. Эмч нар орон нутагт гурван cap ажиллахдаа цалингаас гадна cap тутамд нэг сая төгрөгийн урамшуулал авсан юм. П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн мэс засалч Г.Баяраа, эрчимт эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч П.Чулуунцэцэг нар Говь-Алтай аймагт ажиллахдаа эмч сувилагчдыг сургахаас гадна 128 мэс засал хийжээ. Үүний 41.1 хувь нь нарийн мэргэжил шаардсан буюу хүндэрсэн үед хийсэн мэс ажилбар байж. Говь-Алтай газаlambaa_emchnartai02р нутаг том, хүн ам сийрэг, ундны усны чанар хангалтгүйгээс мухар олгой, 9ЛЭГ, цөсний хурц үрэвсэлтэй хүн олон. Мөн ихэнх эмч нь хот руу шилжсэн учир нарийн мэргэжлийн эмч дутагдалтай. Гэмтэл, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тус бүр ганц эмчтэй. Тэд бүх  сумаас ирсэн өвчтөн, бүх мэс засалд орно, алсын дуудлагад явна гээд ачаалал ихтэй ажилладаг. Бараг гэртээ хонохгүй шахам ажиллаж байна" гэж П.Чулуунцэцэг эмч ярив.

 

Орон нутгийн захиалгын дагуу Өмнөговь аймагт ЭНЭШТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ч,Мөнхбаяр,мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч Л.Хорлоо, сувилагч Б.Бэрцэцэг нар ажиллажээ. Томилолт авч явсан эмч нар яамнаас гаргасан сургалтын хөтөлбөрийн дагуу 12 кредит цагийн сургалтад өөрийн мэргэжлийн 12 эмч, сувилагчийг хамруулж, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлжээ. Тус багийн ахлагч Ч.Мөнхбаяр эмч, хөдөө орон нутагт цахилгаан ойр ойрхон тасрах нь хэцүү. Өмнөговь аймаг 43.000 орчим хүн амтай, жилд 450-500 эх амарждаг байж. Харин одоо 65-66.000 хүн амтай, жилд 1000 хүн төрж байхад төсөв мөнгө нь урьдын хэвээрээ. Уул уурхайн салбар хөгжиж байгаа учир хөдөлмөр хамгааллыг сахиагүйгээс осол гэмтэл их гардаг гэж ярив.

-Ургийн гажиг хөгжилтэй хүүхэд Өмнөговь аймагт олноор төрж байгаа гэх мэдээ бий. Танд энэ байдал ажиглагдав уу?

-Бидний ажиллах хугацаанд ургийн гажиг хөгжилтэй хүүхэд төрж байсан. Нэг хүүхдийг төрснөөс нь хойш 24 цагийн дотор Улаанбаатарт онгоцоор авчирч хагалгаанд оруулсан.

-Ийм эмгэгтэй хүүхэд төрөх болсон нь уул уурхайн салбарт химийн хортой бодис ашигласнаас болсон гэх хүн ч бий.

-Гажиг хөгжилтэй хүүхэд төрөх олон шалтгаан бий. Үүнийг ШУУД УУЛ уурхайтай холбон тайлбарлаж болохгүй гэв.Увс аймагт ЭНЭШТ-ийн хүүхдийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Р.Нуржанар, мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний ахлах сувилагч Х.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ.С.Ламбаа сайд эмч нарыг Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаад, Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлэг бий. Цаашид эдгээр эмнэлгээс эмч нарын баг томилж сарын хугацаагаар орон нутгаар тойрон үзлэг хийдэг системийг бүрдүүлнэ. Үүнтэй холбоотой тушаал өчигдөр гаргасан, удахгүй ажил хэрэг болгоно гэв. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөв 1.6 тэрбум төгрөг болж нэмэгдсэнийг дуулгав. Эхний удаад дөрвөн эмч, мэргэжилтнийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулна. Тэгэхдээ орон нутагт томилолтоор ажилласан хүмүүст . давуу тал олгоно гэж онцолсонд эмч нар талархалтай хандаж байв.

Э.Энх

ӨНӨӨДӨР сонин


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.