Байгальд ээлтэй гишүүд тодорлоо
2011.02.23

Байгальд ээлтэй гишүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслээс  “Усны нөөцийг хамгаалж, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууbatkhuu_bayarsaikhanллаа.

Улсын их хурал 2008-2010 онд байгальд ээлтэй 7 хууль санаачилж, 27 хууль баталж, байгаль орчны асуудлаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд   4 удаа асуулга, 8 удаа асуулт тавьж, байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг 3 удаа хянан шалгасан дүнтэй байна. Эдгээр 4 чуулганаас 2010 оны хаврын чуулган байгаль хамгаалах асуудалд бусдаасаа илүү мэдрэмжтэй хандаж, “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай”, “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиуд болон “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай, “шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, УИХ-ын тогтоолууд зэрэг орчны бохирдолт, хуурайшилт, цөлжилт, байгалийн тэнцэл алдагдах, усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг арилгахтай холбогдсон олон чухал арга хэмжээг багцлан шийдвэрлэсэн тул “Байгальд хамгийн ээлтэй олон хууль баталсан чуулган”-аар тодрууллаа. Мөн Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслээс энэ үеэр байгальд ээлтэй, ээлгүй гишүүдийг тодруулсан юм.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү УИХ-ын  гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг нарыг байгальд ээлтэй түшээгээр шалгаруулж өргөмжлөл гардууллаа. Харин Д.Тэрбишдагва, Сү.Батболд, Д.Арвин нарыг ээлгүй түшээгээр тодруулжээ. Ээлгүй гишүүдийг эх орныхоо байгаль, экологийг хамгаалах талаар дорвитой дуугараагүй, тэр талын хууль санаачлаагүй гэсэн үзүүлэлтээр тодруулсан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.