Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээнд нэгдэцгээлээ
2011.02.24

Архигүй Монголын төлөө үндэсний сүлжээнд нэгдэцгээлээ

Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эвсэн ажиллах үндэсний сүлжээ байгуулах арга хэмжээ өнөөдөр “Иргэний танхим”-д боллоо.
arhi_undesniihutulbur
Архи монголд хавтгайрсан  байна.  12-16 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 6 хувь нь согтотлоо ууж, 54 хувь нь амсаж байсан гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон хүүхдүүдийн 60 хувь нь архитай холбогдсон байна.Насанд хүрэгчдийн 10 хувь нь хортой үр дагаварт хүрэх хэмжээнд архи хэрэглэж байна. 22 хувь нь архины донтой аж. Үүнээс харахад эрэгтэй 3 хүн бүрийн нэг нь архийг маш их уудаг болжээ. Эмэгтэйчүүд нь арай гайгүй, гэхдээ 15-20 хувьтай байгаа юм байна. 4 томоохон ноцтой хэргийн нэг нь архитай холбоотой байдаг байна.
Мөн Монголын бүх өрхийн 60-70 хувь нь архины зовлонг амссан байгаа гэсэн судалгаа  байгаа ажээ.

Ерөнхийлөгчийн уриаг дэмжин, үндэсний сүлжээнд нэгдэхээр хүмүүс гарын үсгээ зурцгаалаа. Ийнхүү архигүй монголын төлөө үндэсний сүлжээнд төрийн 8, төрийн бус 31 байгууллага нэгдэв. Мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гадаадын байгууллагууд энэхүү сүлжээг дэмжин ажиллахаа илэрхийлж, арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.