П.Алтангэрэл гишүүн шиг л бай л даа
2011.02.27

П.Алтангэрэл гишүүн шиг л бай л даа

Намрын чуулган завсарлаж эрхэм гишүүд тал тал тийш тарж одсон учир Төрийн ордон эл хульхан. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл Төрийн ордонд тун ч идэвхтэй ажиллаж байна. Тэрбээр хамгийн сүүлд гэхэд л салбарын яам, ШУА-ын Биологийн хүрээлэнтэй хамтран "Дорнод Монголын саарал чоно хамгаалалын асуудалд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Дорнод нутгийн хүү болоод ч тэр үү саарал чонын төрөлд хамааpax зээрийн цагаан гэж нaltangerel_01эрлэгддэг чоныг хамгаалахын чухлыг олны анхааралд хүргэж чадсан. Зээрийн цагаан нь шүлхий тараагч гол буруутнаар тодорч аймгийн далбаа, бэлгэдэл дээрээс хусагдахаа дөхсөн цагаан зээрийн сүргээс зөвхөн өвчтэйг нь ялгаж зооглодог аж. П.Алтангэрэл гишүүн байнгын хорооны даргын хувьд байнгын хорооны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлыг тайлагнасан. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүстэй нь уулзалт, ярилцлага өрнүүлээд амжсан. Чуулган завсарлав уу, үгүй юу "зугаалахаар" одсон гишүүд П.Алтангэрэл гишүүн шиг л бай л даа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.