МАН-ын 90 жилийн ойн нээлт болж байна
2011.03.01

МАН-ын 90 жилийн ойн нээлт болж байна

Төрийн ордноо МАН-ын 90 жилийн ойн баярын хурал  болж байна. Гуравдугаар сарын 1-ны яг энэ өдөр МАН-ын ой, Улс төрийн нам байгуулагдсаны ойн өдөр гэгдэн тэмдэглэж ирсэн. Өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн нээлтийн ажиллагаанд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,Тэргүүн шадар сайд зэрэг төрийн удирдлагууд үг хэллээ. Түүнчлэн манай улстай найрамдлын гэрээтэй улс орнуудаас төлөөлөл хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж байна. Дашрамд дурдах1011170028ад энэ ойн хүрээнд Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хүрэл хөшөөний нээлт болно. Мөн МАН-ын намын байр нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Баярын хөтөлбөрийг хүргэж байна.
  • 09.00-11.30 Монгол Ардын Намын 90 жилийн ойд зориулсан баярын хурал / Төрийн ордонд /
  • 11.40-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх
  • 12.30-13.20 Монгол Ардын Намын Төв байранд “Тусгаар тогтнолын ордон” нэр олгох ёслол
  • 15.00-18.00 Нийслэлийн дүүргүүдэд намын 90 жилийн ой “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал, концерт зохион байгуулах
  • 18.00-20.00 “Эх орончдын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн концерт / Соёлын төв өргөөнд /
  • 20.00-22.00 Эх орончдод зориулсан ёслолын буудлага /Сүхбаатарын талбайд /
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.