Дарга нарын давхар
2011.03.05

Дарга нарын давхар

Төрийн ордны баруун жигүүрээр УИХ, зүүн талаар Ерөнхийлөгч, Засгийн газрын ажилтнууд суудаг. Саяхан УИХ-ын дэд дарга нар өрөөгөө сольж, давхраа нэгээр дээшлүүлсэн юм. Ингээд хуучин Төрийн ёслолын өрөөнд дэд дарга Г.Батхүү, эсрэг талын албан ёсны уулзалт зохион байгуулдаг өрөөнд Н.Энхболд суух болсон. Үүнээс болоод Төрийн ордны гуравдугаар давхрыг "дарга нарын" хэмээн нэрлэх болжээ.УИХ-ын дарга Д6Дэмбэрэл энэ давхарт "амьдардаг". Мөн Парламентад гуравдагч хүчнээ төлөөлж буй ИЗН-ын дарга С.Оюун, НН-ын дарга Д.Энхбат нар ч мөн л уг давхарт суудаг юм. Дарга нарын давхарт өрөөтэй зарим гишүүн үүнийгээ ирээдүйд тушаал дэвшихийн бэлгэдэл хэмээн дотроо сэм баярлаж суугаа сурагтай.
ordon_gadaa2
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.