Ард түмний их хуралдайг энэ сарын сүүлчээр товложээ
2011.03.03

Ард түмний их хуралдайг энэ сарын сүүлчээр товложээ

mannnМАХН болон бусад нам, иргэний хөдөлгөөн. зарим ТББ нэгдэн "Эх орон шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөн байгуулснаа эх орончдын өдрөөр зарлаж, санамж бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдахад хүрч, монгол хүний үнэ цэнийг бууруулсан нам төвтэй бүтэц давамгайлж, төр, засаг МАН-АН-тай байгаа өнөөгийн нөхцөлд улс орноо, улс үндэстнээ аврах нийгмийн шаардлагаар нэгдэж байгаагаа тэд онцолсон. Хойшлуулашгүй чухал асуудал олон байгаа учраас энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, ард түмний санал асуулга зохион байгуулах ажлыг яаравчлах саналтайгаа зарим нам, иргэний нийгмийн төлөөлөл илэрхийлээд байгаа. Энэ шаардлагын дагуу Ард түмний их хуралдай зохион байгуулахаар "Эх орон шударга ёсны төлөө" үндэсний хөдөлгөөнөөс төлөвлөж, энэ сарын сүүлчээр хийхээр болжээ.

Ч.Зотол
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.