Тэмдэгтийн хураамж татвараас дутахгүй дарамт үзүүлж байна
2011.03.05

Тэмдэгтийн хураамж татвараас дутахгүй дарамт үзүүлж байна

МҮХАҮТ-ын дарга С.ДЭМБЭРЭЛ:
s_denberel-Оны өмнөхөн тэмдэгтийн хураамжийг хэт өндөр болгож тогтоосонд олон хүн гомдолтой байна. Үүнийг бизнесийн хүрээнийхэн хэрхэн хүлээж авав?
-Тэмдэгтийн хураамж эхнээсээ татвараас дутахгүй дарамтыг бизнес эрхлэгчдэд үзүүлж байна. Уг нь үнийн дүнгээс авдаг маш олон хураамж бий. Үүнийг болиулаач гэсэн саналыг бид тавьж байсан. Гэтэл "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг шиг тэмдэгтийн хураамжийг огцом өндөр болгочихлоо. С.Баярцогт сайд энэ хураамжаас орж ирэх мөнгө, төсвийн нэг хувьд ч хүрэхгүй байна гэж тайлбарлаж байна билээ. Улсын төсвийн том тогоон дотор бол юу ч биш байх л даа. Харин сардаа 16.800 төгрөг төлөөд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан хүн 10 сая төгрөгийн хураамж өгнө гэдэг яаж ч бодсон хүнд асуудал. Гэ-тэл төрийн үзүүлдэг үйлчилгээ яг хэвээрээ л байгаа. Үүнээс харахад үйлчилгээний хураам-жийн утга агуулгыг гажуудуул-сан гэж үзэж болно. Бид Сан-гийн сайдад энэ хураамжийн хэмжээгээ эргэн хараач гэсэн хүсэлт тавьсан. Сайд тооцоо судалгаагаа гаргаад ир гэсэн хариу өгсөн. Бид судалж байна. УИХ-ын хаврын чуулганаар дахин хэлэлцэх байх.Тодорхой салбарын бизнес эрхлэгчдийн нуруун дээр энэ хураамж ямар хүнд дарамт болохыг УИХ-ын гишүүд бодитой, ажил хэрэгчээр авч үзэж хэлэлцээгүй. Ард түмний санаа бодлыг сонсдоггүй нь манай хууль тогтоогчдын гол алдаа болчихоод байна. УИХ дотор өөрсдөө бизнес эрхэлж, жаргал зовлонг нь мэдэх хүмүүс цөөи-гүй бий. Тэд одоо үүнийг март-чихсан л байгаа. Бас эрх ашгийн сонирхол гэх дарамт ч байдаг байх.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.