«ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ» ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам, доллар давжээ
2011.03.06

«ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ» ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам, доллар давжээ

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны үнэлгээг гаргах хөрөнгө оруулалтын банк сонгох шалгаруулалт ид явагдаж байгаа билээ. Харин энэ хугацаанд олон улсын зах зээл дээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар даваад байна.
uul_uurhai

«Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн нийт 15 тэрбум хувьцааны 10 хувь наадмаас өмнө иргэдийн гар дээр очихыг ТӨХ-ноос амласан. Одоогийн байдлаар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг Toгтooxooop ТӨХ ажиллаж байна. Энэ тоог гаргахын тулд эхлээд ордынхоо үнэлгээг гаргах шаарддагатай бөгөөд энэ ажлыг олон улсын зах зээлд нэр хүндтэй компаниар хийлгэхээр сонгон шалгаруулалт зарлаад байгаа юм.

 

Эдийн засгийн салбарын олон улсын мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн үнэлгээ 10 тэрбум ам.доллар гарч байгаа гэсэн мэдээллийг ТӨХ-ноос өгч байна. Энэ нь дэлхийн хэмжээнд дээгүүр жагсах үнэлгээ бөгөөд дахин нэмэгдэх ч боломжтой аж. «Эрдэнэс Тавантолгой» ХК-ийн зүгээс хоёр төрлийн хувьцаа гаргасан. Үүний нэг нь давуу эрхийн хувьцаа буюу иргэдэд тараах, нөгөө нь энгийн буюу аж ахуй нэгжуүдэд зарах хувьцаа байх юм. Эхний ээлжинд иргэдэд тараах 550 хувьцаа нь тодорхой хугацаанд худалдах, худалдан авах боломжгүй байх юм. Тодруулбал, иргэд хувьцааныхаа үнэ цэнийг бүрэн мэддэг болсны дараа худалдан борлуулах эрх нээгдэх аж. Энэ нь иргэдийг зах зээлийн үнэлгээ ашгийг бүрэн мэдээгүйгээс маш бага үнээр худалдаж, "хохирохоос" сэргийлж буй бодлого.

 

Харин энгийн буюу аж ахуйн нэгжүүдэд зарах 30 хувь хувьцааг худалдан авсан даруйдаа ч борлуулах эрхтэй байх юм. Аж ахуйн нэгжүүдийн 30 хүртэл хувь хувьцааг хөрөнгийн бирж дээр худалдах компаниар АНУ-ын «Голдман Сакс», Германы «Дойчэ банк» ажиллахаар тодорчээ.

Н.Туяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.