Монголд тохирсон цас цэвэрлэгч машин үйлдвэрлэнэ
2011.03.06

Монголд тохирсон цас цэвэрлэгч машин үйлдвэрлэнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, цас цэвэрлэгч машинтай болохоор судалж байна. Тус газрын удирдлагууд БНСУ-ын авто замын засвар арчлалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “RETECH” компанийн захирлыг манай улсад ирэх үеэр энэ талаар ярилцжээ.
7ae14cf458c0d8a947cb5ded762af99b_x3

“RETECH” компани зам засах, цэвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжөө Авто замын газрынханд танилцуулсан байна Тус компани БНСУ-ын зам засвар, арчлалтын ажилд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 80 хувийг нийлүүлдэг аж. Тоног төхөөрөмжөө захиалагчийн санал хүсэлтэд тулгуурлан үйлдвэрлэж өгдөг гэнэ.


Тэд манай орны нөхцөлд тохируулан, цас цэвэрлэгээний олон үйлдэлт машин үйлдвэрлэж, ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт авчран танилцуулахаар боллоо. Үүний дараа Авто замын газрынхан уг машиныг захиалах эсэхээ шийдэх юм.


Х.ЭРХЭМ

ӨНӨӨДӨР сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.