Улстөрч шувуухайнууд
2011.03.05

Улстөрч шувуухайнууд

Сүүлийн үед улстөрчид «твиттер»-т жиргэцгээх дуртай болжээ. Тэд өөрсдийн-хөө хийж буй ажил, сууж буй хурал гээд бүх зүйлээ цаг тутамд твиттертээ бичдэг болсон аж. УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Л.Болд, Я.Батсуурь, М.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Энхбат гээд идэвхтэй жиргэгчид бий. Түүнээс гадна Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ны сайд Е.Отгонбаяр нар цаг үргэлж хийж буйtwitter_political ажлаа твиттертээ биччихсэн байх юм билээ. Тэд ярих төдий-гүй твиттерээр хэрэлдэж амждаг аж. Тухайлбал Ерөнхий сайд С.Батболд зарим нэг жиргэгч нарт зориулаад Засгийн газрын бодлого үйлчилгээг товч, тодорхой тайлбарладаг байна. «Төрийн албаны шинэчлэлийн том зургийг гаргаж агуулгаа тохирч байгаад асуудлыг цогцоор нь Засгийн газар шийдвэрлэх сонирхолтой байгаа», «Мэргэжлийн холбоодын хуулиар нь дамжуулж бэхжүүлэх нь зүйтэй» гэх зэргээр Ерөнхий сайд жиргэнэ. Түүнд хандан З.Энхболд гишүүн «Та ярих биш, хийх ёстой» гээд түншчихсэн ч байх аж.

Ийн тэд ажлынхаа талаар ярихаас гадна хувийн сэтгэгдлээ ч бичиж амждаг байна. Тухайлбал Ерөнхий сайд уржигдар «Нээлтээ хийж буй «Үл таних эмэгтэй» киног үзэж, алжаалаа тайлахаар «Өргөө кинотеатрт ирлээ. Ойрд кино үзсэнгүй» гээд л бичсэн байв. Тэгэхээр твиттерт жиргэх гэдэг улстөрчдийн хувьд нэг их цаг зарцуулахгүйгээр мэдээлэл солилцох, бусадтай сэтгэгдлээ хуваалцах гол талбар болдог бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.