Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо  их байсан
2011.03.08

Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо их байсан

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Лиш чуулганаа “Монгол эмэгтэй 2020” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Чуулганы нээлтэнд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон АЭХ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл, АЭХ-ны тэргүүлэгч, гишүүд оролцлоо.an_namaa

АН-ын дарга Н.Алтанхуяг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Орчлонгийн чимэг болсон бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе. Бидний тэмцэж бүтээсэн Ардчилсан хувьсгал 20 нас хүрлээ. Мэдээж энэ бүхэнд эмэгтэйчүүд та бүхний оролцоо их байсан гэдгийг энд хэлэх нь зүйтэй. Тухайн үеийн хүнд хэцүү цагт эрчүүд бидэнтэй ижил өлсч, даарч, Ардчиллын төлөө сэтгэл зүрхээ зориулж чадсан эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр Ардчилсан намд байгаа хэдий ч УИХ дахь АН-ын бүлэг хүйсийн нэг төлөөлөлтэй байгаа нь харамсалтай. Үүнийг та бүхэн өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Чуулганы үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг Ардчилсан намын дээд шагнал “Чингис хааны одон”-оор Либерти дээд сургуулийн захирал Б.Дэлгэрмаа, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимын ажлын албаны дарга Д.Аззаяа, Шинэ дэвшилт холбооны дэд тэргүүн Н.Цэнгэл нарын эмэгтэйчүүдийг шагнаснаа гардууллаа.  Ардчилсан намын дээд шагнал  болох “Чингис хааны одон”-оор анх удаа эмэгтэй гишүүдээ шагнаж байгаа бөгөөд үүгээрээ энэ удаагийн шагнал онцлог байлаа.

Шагналын зарлигт “Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, иргэний Ардчилсан нийгэм, эрхзүйт төрийн тогтолцоог хөгжүүлэх үйлсд гар бие оролцон, Ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал зэрэг олон шинэлэг зүйлсийн нэрийн хуудас болж, Ардчилсан чөлөөт сонгуулийг шударга явуулах, улс төрийн нам, иргэний байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж Ардчилсан намын өсөлт, хөгжил төлөвшилтөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж АН-ын дээд шагнал “Чингис хааны одон”-оор шагнасугай” хэмээсэн онцолсон байв.

1989 оны тэсгим хүйтэн өвлийн цагаар зохион байгуулагдаж байсан жагсаал цуглаанд эрчүүдтэй мөр зэрэгцэн явж, өдгөөг хүртэл АН-ын үнэнч гишүүд байсаар ирсэн тэдний гавьяа зүтгэлийг ийнхүү өндрөөр үнэлж байгаад АЭХ-ны гишүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, нүдээ олсон шагнал болсныг энэ үеэр хэлж байсан юм.

Ардчисан эмэгтэйчүүдийн холбоо чуулганаа угтан Улаанбаатар хотын 9 дүүрэгт “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд “Монгол эмэгтэй 2020” хэлэлцүүлгийг 5 салбар тус бүрээр өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгээс гаргасан саналуудыг чуулганаараа хэлэлцүүлэн “Монгол хүн 2020” хөтөлбөрт тусгахаар төлөвлөөд байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.