“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн талаар асуулга тавилаа
2011.03.11

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн талаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад асуулга тавьсан байна. Тэрбээр асуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр баталсан билээ. Энэхүү хөтөлбөр нь 2010-2016 онд барилга, авто зам, дэд бүтцийн салбарт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр тусгаснаараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх чухал ач холбогдолтой юм.bayambatsogt500

 

Уг тогтоол батлагдсанаас хойшхи 9 сарын хугацаанд Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бэлтгэл ажлын хэрэгжилттэй танилцахаар асуулга тавьж байна хэмээжээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 18.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд үүний 1.3 их наяд төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 0.09 их наяд төгрөгийг зээл, тусламжийн санхүүжилтээр, 16.8 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тус тус заасан. 2011 оны 01 дүгээр сарын байдлаар эдгээр заалтын хэрэгжилт ямар түвшинд байгаа болон хэдий хэмжээний хөрөнгийг ямар эх үүсвэрээс төвлөрүүлээд байгаа талаархи мэдээлэл авахыг хүсчээ. Мөн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж эхлэх төлөвлөлтийн талаар, 2011 онд эхлүүлэхээр төлөвлөж  буй ажлын талаар, Орон сууцны эрэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах орон сууцны хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлын талаархи мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар зохион байгуулалт, газар эзэмшлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл авахыг хүссэн аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.