Нисэхийн шинэ буудал 2015 онд ашиглалтад орно
2011.03.14

Нисэхийн шинэ буудал 2015 онд ашиглалтад орно

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт удахгүй олон улсын агаарын хөлгийн буух, хөөрөх шинэ зурвасыг барихаар болж байгаа билээ. Гаргасан зураг төслөөр бол "Хөшигийн хөндий"-д барих олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.3-1.5 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадал бүхий танхимтай болох юм байна.

ongotsМөн хүн орж гарах зургаан хоолойтой. 825 автомашины ил зогсоолыг ч бий болгоно гэнэ. Уг талбай нь 3600 метр урттай байх бөгөөд агаарын хөлөг хоёр талаасаа хөөрч, буух боломжтойгоор баригдах юм байна. Шинээр баригдах агаарын хөлгийн хөөрөх, буух зурваст цагт 1100 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх юм гэнэ. Харин одоо ажиллаж байгаа "Чингэс хаан" нисэх онгоцны буудал цагт 500-800 хүн хүлээн авдаг. Энэ бүхнээс шалтгаалан агаарын хөлгийн шинэ зурвас барихаар болсон юм билээ.  Албаны хүний мэдээлснээр Төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гэнэ. Гэрээ хэлэлцээрийг ч хийж баталсан байна. Нийт өртөг нь 28 тэрбум 807 сая иенд хүрч байгаа юм байна. Тэгээд 2018 оноос эхлэн жилийн 0,2 хувийн хүүтэйгээр 30 жилийн хугацаанд төлж дуусгах гэрээ байгуулсан байна.Барилгын ажлыг 2012-2015 онд явуулж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөндөө тусган анхан шатны ажилдаа ороод байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.