Парламентын генерал
2011.03.20

Парламентын генерал

jekei_geneУИХ-ын гишүүн Халидолдайн Жекей хилийн цэргийн цэргийн салааны захирагчаас бригадын генерал хүртлээ эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн нэгэн.

Хилийн цэрэгтээ бригадын генерал болтлоо хүчин зүтгэж дэвшиж чадсан тэрээр харин парламентад орж ирээд аядуухан суух. Өнөөгийн парламентын гишүүд нам харгалзахгүй бүлэглэл болж хувийн тоглолт, ашиг сонирхлын олон асуудлаар санал зөрөлддөг. Х.Жекей гишүүний хувьд тэр бүрт хошуу дүрээд, нэр алдар хөөцөлдөөд байдаггүй. Үүнийг нь ангийн андууд нь цэргийн хүний ноён нуруу гэж үнэлдэг гэсэн шүү.

 

Харин намынхаа эрх ашгийн төлөө бол хуралдаа идэвхтэй сууж, санал нэмэрлэнэ. Уг нь тэрээр парламентад шинэ хун биш. 2000-2004 онд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж байсан. Цэргийн их үйлстэйгээ улс төрийг зэрэгцүүлж явдаг гэж нөхөд нь хэлдэг. Тийм болохоор нь түүнийг хос морьтой нэгэн гэдэг. Парламентаас буухаараа хилийн цэрэгтээ оччихдог хоёр нутагтан ч гэмээр. Хилийн цэргийнхэн салбараасаа төрсөн улс төрчдөдөө ам сайтай байдаг ч битүүхэндээ харамладаг гэнэ. Манай дарга улс төрөөс илүүтэй хилийн цэрэгтээ байвал ихийг хийнэ дээ гэж хилчид ярилцдаг гэнэ.

 

1975 онд дунд сургуулиа дүүргээд Ховдын Хөдөө аж ахуйн техникумыг дүүргэсэн түүнийг цэргийн салбарт урваж бригадын генерал хүртлээ дэвшинэ гэж хэн ч санаагүй биз. 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд орж байсан тэрээр түүнийг 1986 онд Цэргийн гавьяаны одонгоор, 1988 онд "Онц хилчин", 1991 онд Цэргийн хүндэт медаль, 1995 онд "Хүндэт хилчин", 1999 онд ОХУ-ын "Онц хилчин" тэмдгээр, 2001 онд "Алтан гадас" одонгоор шагнуулсан. Ингээд 2007

онд 138 дахь бригадын генерал болж байжээ. 2008-2012 оны парламентад саатай мөрдсөөр зиндаархаж явна. Түүний танилцуулгад саатай мөрдөстэй, ташаандаа сэлэм зүүсэн бригадын генералын зураг үнэхээр сүртэй харагддаг.

 

Мэдээж цэргийн хүн болохоор эх орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд илүүтэй анхаарч хууль тогтоомж боловсруулан тархиа гашилгаж суугаа. Сонирхуулахад тэрээр сэлэм, буу цуглуулдаг юм байна. Тиймээс анд нэлээд хорхойтой нэгэн гэж боддог хүн олон байх. Гэвч эрхэм гишүүн ан хийх ямар ч сонирхолгүй болсон аж.Учир нь дөнгөж цэргийн сургууль төгссөн дэслэгч байхдаа хөдөө явж байгаад анх хийжээ. Хар сүүлтийн сүрэг таарахаар нь нэгийг буудаж унагатал хээлтэй зээрийн гэдсэнд ихэр ишиг байж таарчээ. Үүнээс хойш дахин ан хийх тухай бодохоо ч больсон аж.

Ц.Онон

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.