Сансрын нисэгч М.Ганзориг Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн тамирчин М.Бундмаа гавъяат тамирчин боллоо
2011.03.21

Сансрын нисэгч М.Ганзориг Хөдөлмөрийн баатар, жудо бөхийн тамирчин М.Бундмаа гавъяат тамирчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Монгол Улсад шинэ үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой, Казах түмний Наурыз баярыг тохиолдуулан зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өнөөдөр Монгол Улсын цол олгож, одон медалиар хүртээв.

p_fffffМонгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлэхэд болон Монгол Улсад сансар судлал, газар зүйн мэдээллийн хүрээлэнг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэрийг нь өндрөөр үнэлж, Информатикийн хүрээлэнгийн захирал, сансрын нисгэгч  Майдаржавын Ганзоригт Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

 

Монголын жудо бөхийн шигшээ багийн тамирчин Мөнхбаатарын Бундмаад Монгол Улсын гавъяат тамирчин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Бямбасүрэнгийн Ганчимэгт Монгол Улсын гавъяат жүжигчин, Ховд аймгийн “Хажмура” жолооны сургуулийн багш Оролбайн Шолтойд Монгол Улсын гавъяат тээвэрчин,  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Рахатханы Агзамханд Монгол Улсын гавъяат багш, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүний бага эмч Донидын Шагдарт хүний гавъяат эмч цол тус тус олгов.

 

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Михлайн Борбаатарыг Сүхбаатарын одонгоор, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Сэрээтэрийн Батсүхийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Цэрэндэжидийн Бямбажав, ХХЕГ-ын 0151 дүгээр ангийн холбооны ерөнхий инженер, дэд хурандаа Мажигжавын Борчулуун, Цагдаагийн Ерөнхий газрын холбооны хэлтсийн техникч, цагдаагийн ахлах ахлагч Жамсранчимидийн Зэнээмядар нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ХХЕГ-ын 0119 дүгээр ангийн захирагч, хурандаа Хожгорын Лхагвасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Санжаагийн Сүхбаатар, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн тусгай салбарын шуурхай удирдлагын жижүүр, дэд хурандаа Жамсрангийн Тэрбиш, Цагдаагийн академийн захирал, хурандаа Цэнджавын Эрдэнэбат нарыг Цэргийн гавьяаны одонгоор, БХЯ-ны харъяа “Бөртэ” ТӨҮГ-ын чанар нормчлолын инженер Дамбын Аюуш, ЗХКТГ-ын Нөхөн сэргээх уламжлалт эмичлгээний тасгийн нөхөн сэргээх эмчилгээний их эмч Ноосойн Нямбай, Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Түсивжаны Сатыбалды нарыг Алтан гадас одонгоор, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Жоононгийн Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байлдааны нисдэг тэрэгний захирагч, хошууч Ганбаатарын Ганболд, Нийслэлийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх чиглэлийн ахлах байцаагч Мяасүрэнгийн Насанжаргал, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн барилгачин, ахлах ахлагч Дамдиндоржийн Өлзийжаргал нарыг Цэргийн хүндэт медалиар, ХХЕГ-ын 0288 дугаар ангийн оёдолчин Нүржавын Тунгалаг, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн худгийн моторчин Дашдоржийн Эгиймаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Нийслэлийн Багануур дүүргийн боловсрол цогцолбор сургуулийн багш Галсанцэрэнгийн Оюуныг Шударга журам медалиар тус тус шагналаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.