Парламентын ордны барилгын ажил эхэлнэ
2011.03.23

Парламентын ордны барилгын ажил эхэлнэ

zordon_urdКувейтүүд парламентын ордныг зуун хувь өөрсдийн зардлаар барьж өгөхөөр болсон хэдий ч манайханд ордон барих газар олдохгүй гэсээр өдий хүрсэн. Харин оны өмнөхөн парламентын ордон барих ажлын хэсгийнхэн эл асуудлыг шийдэж ордны цэцэрлэгийг нурааж шинэ ордны барилгын ажил эхлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шинэ ордон баригдаж ашиглалтад орвол саарал ордонд Засгийн газар үлдэж, шинэ ордонд УИХ-ынхан төвхнөх аж. Хууль эрх зүйн хувьд ч энэ нь зөв шийдэл гэнэ. Учир нь одоогийн саарал ордон улсын тусгай хамгаалалтад байдаг. Цагдаа прокурорынхон нэвтэрч, зарим нэг баримт бичигтэй танилцах эрх байдаггүй юм байна. Засгийн газрын гишүүд болон бусад хүмүүс УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалтан дор нуугддаг учир эдгээр хүмүүсийн холбогдсон хэрэг, авлигын асуудлыг шалгах боломжгүй байдаг тухай хуулийн байгууллагынхан гомдол мэдүүлжээ. Саарал ордонд төрийн бүх өндөр албан тушаалтнууд нэг дор бөөгнөрөн суух нь эрх зүйн хувьд зохимжгүйгээс гадна аюулгүй байдал талаасаа ч ноцтой. Тиймээс шинэ ордон ашиглалтад орвол УИХ нүүж, Зас-гийн газар хуучиндаа үлдэнэ. Харин Ерөнхийлөгчийг Тамгын газартай нь хамт одоогийн ТЕГ-ын байранд нүүлгэн оруулах тухай асуудал яригдаж байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.