Гэр хорооллын газар өмчлөлтэй холбоотой  маргаан өсөж байгаа
2011.03.23

Гэр хорооллын газар өмчлөлтэй холбоотой маргаан өсөж байгаа

Газар өмчлөхөд хамгийн ач холбогдолтой бичиг баримт бол иргэний оршин суудаг хаяг үнэн зөв гэсэн тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт байдаг.

gerХарамсалтай нь, хорооны Засаг Дарга тухайн хаягт хэн, хэдэн жил амьдарсан баримтыг нягтлан шалгалгүйгээр олгосноос маргаан гардаг  байна. Нэг хашаанд 1-3 айл амьдардаг гэж бодъё. Ийм тохиолдолд Газрын тухай хуульд зааснаар чухам хэн нь тухайн хашааны өмчлөгч, эзэмшигч вэ гэдгийг захиргааны байгууллага сайн шалгаж тогтоолгүй шийдвэр гаргадаг байна. Үүнээс болж "Хашааны жинхэнэ эзэн нь би. Түрээсэлж амьдарч байсан хүнд газрыг минь эзэмшүүлсэн байна" гэсэн маргаан гардаг. Гэр бүлийн гишүүд хоорондоо маргаж, салснаар газар өмчлөхтэй холбоотой маргаан ч гарч байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын Тамгын газар болон газрын албадын хоорондын уялдаа холбоо сул, мэдээлэл сайн солилцохгүйгээс иргэдэд газар давхардуулан олгох тохиолдол их гардаг. Мөн танил талаа ашиглан газар авах явдал байсаар л байна. Зуслангийн газарт иргэд байр сууц, хашаагаа замбараагүй барьсан, ослын үед орц гарцын асуудал их хэцүү байдаг. Айл болгон бөөр бөөрөөрөө налаад буучихсан гэхэд болно. Хэрэв зуслангийн газрыг өмчлүүлбэл энэ төрлийн маргаан нэмэгдэх нь тодорхой юм.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.