Та нэрийн данс нээлгэх компаниа сайн судлах шаардлагатай
2011.03.24

Та нэрийн данс нээлгэх компаниа сайн судлах шаардлагатай

Таван толгойн хувьцаанаас иргэн,аж ахуй нэгж бүрт эзэмшүүлэхтэй холбоотойгоор илүү олон хувьцаа гартаа оруулах гэсэн сонирхол компаниудад давамгайлж байна.

hubҮнэт цаасны арилжаанд оролцохтой холбоотой бүхий л үйл ажиллагаанд зуучлах үүргийг брокер диллерийн компани гүйцэтгэх үүрэгтэй. Үнэт цаас худалдах, худалдан авах, харилцагчдын мөнгөөр дамжуулан мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх үйл ажиллагааг тэд хариуцдаг. Өөрөөр хэлбэл, таны хувьцааг брокер диллерийн компани хөрөнгийн зах зээлд төлөөлж оролцоно гэсэн үг. Та алсаас ч удирдаж болно. Харамсалтай нь, өнөөдөр тэдэнд 100 хувь итгэх баталгаа алга. Хөрөнгийн захад үйлчлэх брокер диллерийн компанийн ашигт ажиллагаа, санхүүгийн бие даасан байдал, компанийн засаглал нь бүрхэг байна. Зах зээлд гүйцэтгэх үүрэг нь ч далайц багатай. Иймээс нэрийн данс нээлгэх компаниа сайн судлах хэрэгтэй шүү.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.