Та эх дэлхийгээ аврахыг хүсвэл гэрлээ  60 минут унтраана уу
2011.03.25

Та эх дэлхийгээ аврахыг хүсвэл гэрлээ 60 минут унтраана уу

Монгол Улс хоёр дахь жилдээ "Эх дэлхийн цаг"-т нэгдэн 60 минут гэрлээ унтраах гэж байна.

gerelХүн төрөлхтний анхаарлыг уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд "Эх дэлхийн цаг" арга хэмжээг санаачилж зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний гол онцлог нь гэрлээ унтраах. Энэ арга хэмжээг дэмжиж 60 минут гэрлээ унтрааснаар та эх дэлхийнхээ төлөө сэтгэл гаргаж буй юм. Өнгөрсөн жил албан ёсоор дэлхийн 128 улсын 5159 хотын тэрбум гаруй хүн энэ хөдөлгөөнд оролцсон дүн мэдээ байна. -Энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд 20 цагаас эхлэн урлагийн тоглолт болно. 20 цаг 30 минутаас эхлэн 21 цаг 30 минут хүртэл гэрлээ унтрааж "Лаатай үдэш" хийнэ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч MCS Coca-Cola компани, "Сэнгүр" брэнд хамтран зохион байгуулна. Ирж чадахгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Та байгаа газрынхаа гэрлийг 60 минут унтрааж эх дэлхийгээ аврах тэмцэлд биечлэн оролцох боломжтой юм.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.