Сонгинохайрхан дүүрэг ажилгүй мэргэжилгүй иргэдээ ажилд зуучилж байна
2011.03.25

Сонгинохайрхан дүүрэг ажилгүй мэргэжилгүй иргэдээ ажилд зуучилж байна

Сонгинохайрхан дүүрэг халамж үйлчилгээний хэлтэстэйгээ хамтраад ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж нээлттэй арга хэмжээ зохион байгууллаа.

hvn_copyҮүнд 25 хүртэлх  насны  мэргэжилгүй залуус хамрагдах боломжтой. Мөн 45-аас дээш насны ажил хайгаад олдохгүй байгаа иргэд, амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрхийн иргэд, хорих газраас суллагдсан ажилгүй хүн, асрамжийн газарт 16 нас хүртлээ өссөн ч ажил хайгаад олдохгүй байгаа гэсэн бүлэгт хуваагаад хөтөлбөрт хамруулж байна. Мэргэжилгүй иргэд нэлээд байгаа учраас ямар мэргэжлээр сурах, ямар ажил хийх  сонирхолтойг   нь   эхэлж тодорхойлоод, ажлын  байранд нь зуучилж байна.Энэ хөтөлбөрт тус дүүрэгт  үйл  ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, ажил олгогч   байгууллага   оролцлоо. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хөдөлмөр эрхлэлтийн албатай байнга хамтарч  ажилладаг юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанаас 400 гаруй, нийслэлийн   хөдөлмөрийн   газраас   600-гаад   ажлын   байрны захиалга ирсэн байна. Мөн мэргэжил   олгох 18    сургалтын   байгууллага,сурах хүсэлтэй залуус, иргэдэд   урилга гардууллаа. Хөтөлбөрт  хамрагдсан  411 хүнийг  нэн  тэргүүнд  ажилтай болгох,  мэргэжил эзэмшүүлэх, давтан   сургах   ажлууд   хийнэ. Мэдээж   удаан хугацаанд ажил  хийгээгүй,  хайж  байсан эдгээр     хүмүүст    мэргэжлийн чиг   баримжаа   өгөх,   зөвлөгөө  мэдээллээр    хангах   зайлшгүй шаардлагатай. Ажлаа яаж хийх,  ажил   олгогч   эзнийхээ итгэлийг хэрхэн олж авах, биеэ хамт олны дунд зөв авч явах, харилцааны соёл.өөрийгөө илэрхийлж сурах, бусдад санаагаа хэрхэн  ойлгуулах юм  гэх  мэт наад   захын   сургалт   явуулах юм байна.Эдгээр   ажилд зуучлуулсан 400 гаруй хүнээс 280-д нь энэхүү хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх үйлчилгээнд хамрагдахаар болжээ.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.