Монголын жилийн нээлтэд Г.Батхүү оролцоно
2011.03.28

Монголын жилийн нээлтэд Г.Батхүү оролцоно

Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү БНСУ-д хийх айлчлалын хүрээнд нарын албаныхнын дунд шатны хэлэлцээрүүд амжилттай өрнөж байна. УИХ-ын дэд дарга Г.Батхүү тус айлчлалын үеэр Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлаар санал солилцов.
batkhhuu_gg_u
Тэрээр өнөөдөр Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, “Солонгос дахь Монголын жил” арга хэмжээг албан ёсоор нээлцэх юм. Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, ложистикийн салбарт хамтран ажиллах тухай, төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.