Манай улс 2021 онд цөмийн энергийн эрчим хүчний станцтай болно
2011.03.28

Манай улс 2021 онд цөмийн энергийн эрчим хүчний станцтай болно

Мянганы хөгжлийн цогц бодлогод цөмийн эрчим хүчний станцыг үе шаттай барьж байгуулах, нарийвчлалтай судалгаа  хийх  бодлого тусгагдсан.

tsom2008-2012 онд Монгол Улсыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт ч цөмийн эрчим хүчний станцыг дэд бүтцийн хамт барьж байгуулна гэж заасан. Мэдээж цөмийн станцтай болоход эхний шатанд судалгаа шинжилгээ чухал. Станц барих газар нь газар хөдлөлтийн аюулгүй бүсэд байхаас гадна хөрс, усны байдал, хүн амын  нягтрал, амьтан, ургамлын тархац гээд олон талын судалгаа хийж байна. Олон улсын жишгийг харахад цөмийн энергийн станц барьж  байгуулахын  өмнө  урьдчилсан судалгааны ажилд ихээхэн хугацаа зарцуулсан байдаг. Манай улс 2021 он гэхэд цөмийн эрчим хүчний станцтай болно гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Цөмийн энергийн газраас цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Америк, Франц, Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг оронтой хамтын ажилагааны санамж бичигт гарын үсэг зурж, эхний ээлжинд мэргэжилтэн бэлтгэх ажилд анхаарч байгаа юм байна.

Т.Наранцэцэг


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.