Гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
2011.03.29

Гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

tsetsrlegjuuleltМонголын Мянганы сорилтын сан (ММСС)-аас Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тогтвортой бууруулахаар Цэвэр агаар төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд төслийн уралдаан зарлалаа.
Монголын Мянганы Сорилтын Сан /Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр/

Агаарын бохирдлыг үүсгэгч нэг эх үүсвэр нь гэр хорооллын хөрсний бохирдол, гэр хороолол дундах шороон зам, баригдаж буй барилгын талбай, элс, хайрганы карьер, тоосгоны үйлдвэр зэргээс үүсэж байгаа тоосонцор бөгөөд өдөрт дунджаар 131-162 метр куб-д хэлбэлзэж байгаа нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс даруй 2-3 дахин давсан үзүүлэлт юм. Гэтэл тоос, хөө, тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.

Мянганы сорилтын эрчим хүчний хэмнэлтийг дэмжих сан (МСЭХХДС)-гийн хүрээнд гэр хорооллын хашаа, гудамж, талбайд мод тарьж ургуулан ногоон байгууламж бий болгох замаар утааны тоосонцорыг багасгахад чиглэгдсэн гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Хүлээгдэж буй үр дүн:
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлийн нэг болох гэр хорооллын хөрсний бохирдол, тоосонцорын хэмжээг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж, Улаанбаатар хот, түүний дотор гэр хорооллын дундах ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Тэтгэлэгийн хэмжээ, хугацаа:
Төслийн хамрах хүрээ, үйл ажиллагаанаас хамаарч 1000-10000 хүртэлх америк долларын тэтгэлэг олгоно.
Төсөлд тавигдах шаардлага:
ММСС-гийн Цэвэр агаар төслийн үйл ажиллагаа, зорилго, зорилтод нийцсэн байна.
Төслийн хүрээнд тарьж ургуулах модны суулгацыг мэргэжлийн байгууллагын эрх бүхий мод үржүүлгийн газраас авах ба уулнаас мод шилжүүлэн суулгахыг хориглоно.
Төсөл нь Цэвэр агаар төслийн өргөдөл гаргах зааварчилгаанд тавигдсан шаардлагуудыг хангасан байна. Ирүүлсэн төслийн хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэрэгсэл тодорхой байхаас гадна төслийн багт мэргэжлийн хүмүүс орсон байх шаардлагатай.
Төслийн шалгаруулалт
Мэргэжлийн өндөр боловсрол, туршлага бүхий гишүүдээс бүрдсэн бие даасан Төслийн санал үнэлэх баг ирүүлсэн материалыг үнэлэх ба эцсийн сонгон шалгаруулалтыг ММСС-гийн Тэтгэлгийн хороо явуулна.
Төслийн санал ирүүлэх:
Төслийг www.mca.mn вэб хуудсанд тавигдсан өргөдөл гаргах зааварчилгааны дагуу монгол хэл дээр бичиж (англи хэл дээрх орчуулгыг хавсаргасан байвал сайн) ирүүлнэ үү.
Төсөл бичигч зөвхөн нэг санал ирүүлэх ба энэ жил ирүүлсэн төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд дараа жил дахин төсөл ирүүлэх боломжтой болно.
Төслийн санал болон дагалдах материалуудыг дугтуйнд хийж, холбоо барих хаяг, утас, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлнэ.
Төслийн саналыг  (төслийн бичиг баримтыг 3 хувь, электрон хувилбарын  хамт)  доорхи хаягаар 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

ММСС-гийн Цэвэр агаар төслийн байр
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Соёл амралтын хүрээлэн,
Жамьяан гүний гудамж,
“City center” барилга, 3-р давхар
Утас: 70116901,70116903.

Тэтгэлгийн хөтөлбөрийн гарын авлага, төслийн өргөдөл гаргах зааварчилгааг ММСС-гийн www.mca.mn болон Цэвэр агаар төслийн  www.cleanair.mn хаягаар авна уу.

Гэр хорооллыг цэцэрлэгжүүлэх өрсөлдөөнд тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаархи нэмэлт мэдээллийг сонирхсон оролцогчдод 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 10:00-цагт Цэвэр агаар төслийн байранд өгнө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.