Манай улсад цацраг идэвхт бодис илрээгүй
2011.03.31

Манай улсад цацраг идэвхт бодис илрээгүй

Арлын япон улсад болсон гамшгийн улмаас  дэлхийн улс орон цочролд ороод байсан билээ.Үүний дагуу манай улсын гадаад орчны tsomцацрагийн хяналтын сүлжээний 35 постод 3-р сарын 25 наас - 26 ны  өглөөний 05 цаг хүртэл хугацаанд цаг тутам хийсэн хяналтын мэдээг 21 аймгийн тус бүрийн дунджаар нэгтгэн гаргалаа.Одоогоор цацрагийн төвшин ихэссэн тохиолдол илрээгүй байна.Мөн Бээжин-Улаанбаатар. Чиглэлийн 2, Сөүл-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн 5 онгоцоор ирсэн нийт 568 зорчигч, тэдгээрийн ачаа тээшинд цацрагийн хэмжилт, хяналт хийхэд цацрагийн бохирдолтой ачаа тээш, зорчигч илрээгүй байна. Мөн онгоцонд цацрагийн хэмжилт хийхэд ямар нэг бохирдол илрээгүй .

Т.Наранцэцэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.