Монгол улс ажилгүй иргэдээ тоолж, ажилд зуучилна
2011.04.04

Монгол улс ажилгүй иргэдээ тоолж, ажилд зуучилна

Монгол улсын засгийн газраас 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас бүх салбарт хэрэгцээтэй байгаа мэргэжил, ажлын байрны саналын  жагсаалтыг гаргахаар болжээ. talbai_01Манай улсад хэрэгцээтэй байгаа ажлын байрны жагсаалт гарсны дараа иргэдийг тохирох ажилд нь зуучлах юм. Энэ ажлыг зохион байгуулахын тулд эхлээд ажлын байранд тэнцэх мэргэжлийн хүмүүс хэд байгааг хөдөлмөрийн биржээс гаргуулна. Мөн иргэдийг оршин сууж байгаа нутаг дэвсгэр хороогоор нь дамжуулан овог нэр регистрийн дугаар, мэргэжил ажилтай эсэхийг бүртгэж авна. Ингэснээр ямар мэргэжилтэй  хэдэн хүн ажилгүй байгаа нь тодорхой гарна. Энэ ажил монгол улсын хэмжээнд явагдах юм. Тиймээс та хэрэв ажил хайж  байгаа бол хөдөлмөрийн биржийн www.labornet.mn вэб сайт эс бөгөөс өөрийн харьяалагдах хороон дээрээ бүртгүүлж  ажилтай болж болох нээ.

Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.  Мөн та ажил олгогч бол ЭНД дарж  бүртгүүлээрэй.

Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд өрх бүрийг үйлдвэрлэгч болгож, ажил олгогч бүр 1-ээс дээш ажлын байр бий болгох, залуучууд, 40-өөс дээш насныхан, цэргийн алба хаагчдыг  ажлын байраар хангах зэрэг тодорхой бодлого барьж байна. Ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд хэдэн хүн ажилтай болсон, удирдлага, зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан зэргийг голлон авч үзэж байгууллага, албан тушаалтны ажлыг дүгнэх болно гэдгээ ч Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Мөн манайд хэрэгжиж байгаа аливаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн дүнд хэдэн ажлын байр бий болж байгааг ч нарийвчлан үзэх юм. Энэ жилийн хүрээнд өрх бүрээс доод тал нь нэг хүнийг ажилтай болгох  ба ажилгүй иргэн бүртээ хүрч ажиллах зорилт дэвшүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллахыг онцолжээ. Дэлгэрэнгүй ЭНД дарна уу.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.