Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн хувьцаа баталгаажжээ
2011.04.06

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн хувьцаа баталгаажжээ

Монгол Улсын Засгийн Газар "Эрдэнэс-Таван Толгой" ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг бүх иргэддээ эзэмшүүлэхээр шийдвэр гаргасан билээ.Тэгвэл өнөөдөр Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв нь иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан бүх хүний нэр дээр 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулан үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгаад байbirj_huvitsaaна.

Та өөрийн хувьцаа эзэмшигч болсноо мэдэхийг хүсвэл http://registration.schcd.mn/ гэсэн цахим хаягаар орж, регистрийн дугаарыг оруулан шалгана уу.

Хэрэв та өмнө нь хувьцааны данстай байсан бол энэхүү 536 хувьцаа таны дансанд орчихсон байгаа аж. Харин Дансгүй бол хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 47 брокер теллерийн компаниас сонголтоо хийгээд данс нээлгэж болно. /Компаниудын танилцуулга үзэх бол ЭНД дарна уу/.

Гэхдээ эхний удаад иргэдэд хувьцаагаа арилжих, зарах эрхийг засгийн газар олгоогүй байгаа учраас данс нээлгэх гэж яарах хэрэггүй юм байна. Та харьяа халамжийн төв дээрээ очоод хүний хөгжлийн дэвтэртээ баталгаажилт хийлгэхэд л хангалттай юм байна. Гэхдээ та данстай, дансгүйгээ хэрэв мэдэхгүй байгаа бол Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс аль хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгааг мэдэхгүй байгаа иргэдэд зориулан тухайн иргэний үнэмлэхийг үндэслэн хайлт хийж, дансны талаарх мэдээллийг өгч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.