Элсэлтийн шалгалтын мэдээллээ цахим хуудаснаас аваарай
2011.04.06

Элсэлтийн шалгалтын мэдээллээ цахим хуудаснаас аваарай

Элсэгчдийн мэдээлэл интернэтэд байршжээ. Тиймээс та Боловсролын үнэлгээний төвийн www eec.mn цахим хуудасны shalgalt"Шалгуулагчийн булан"-гаас хувийн мэдээллээ шалгаарай. Бүртгэлийн болон нууц дугаараа мэдэж байгаа бол өөрт хэрэгтэй мэдээллээ тэндээс авч болох нь.

Онлайн бүртгэлд хамрагдаж буй хүүхдүүд бүртгэлийн дугаараа мартах, андуурах тохиолдол цөөнгүй гарч байгаа учраас нууц дугаараа тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэж аваарай гэж мэргэжилтнүүд сануулж байна. Мөн тэд зургадугаар сарын эхний долоо хоногт "Шалгуулагчийн булан"-д төгсөгч хэзээ, хаана, хэдэн тоот өрөөнд, ямар хичээлээр шалгалт өгөх тухай мэдээллээ оруулах гэнэ. Харин шалгалт дууссаны дараа төгсөгчийн авсан оноог нэмж байршуулах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.