2011.04.06

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Ж.Отгонбилэг томилогдлоо

Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын  19 -ний өдрийн хурлын тогтоолоор  Moнгол улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк  байгуулагдсан нь Төрийн банк билээ.

 

Төрийн банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх,  хангалттай сайн түвшинд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар  Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Төрийн банкны удирдлагын багийг бүрдүүлсэн юм. Энэхүү удирдлагын баг гэрээний хугацаанд үүргээ амжилттай биелүүлж, Төрийн  банкийг 2010 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар  1 тэрбум 167 сая  төгрөгийн ашигтайгаар  2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  дараагийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

 

2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Төрийн банкны Гүйцэтгэх Захирлаар Төрийн банкны Борлуулалт хариуцсан захирал Ж.Отгонбилэг томилогдон ажиллаж байна.  Ж.Отгонбилэг нь 1997-1999 онд Монголбанкны хянан шалгагч, 1999-2006 онд Монголбанкны ахлах хянан шалгагч, 2005-2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш, 2006-2007 онд Монгол шуудан банкны зээлийн бодлого зохицуулалтын захирал, 2007-2009 онд Жэй Эн Моторс ХХК-д гүйцэтгэх захирал, 2009 оны 11 сараас Төрийн банкны Борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.

 

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.