Орцонд амьдардаг иргэдэд анхаарал тавина
2011.04.07

Орцонд амьдардаг иргэдэд анхаарал тавина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандитай загвар orstтөсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр  хийгээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд хүн амын эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэх үүднээс  туршилтын энэхүү төсөл хэрэгжих юм байна.  Төсөлд гэр оронгүй болон орцонд амьдарч буй иргэдийг хамруулна.  Эдгээр хүмүүсийг ажилд оруулж,  амьжиргааг нь дээшлүүлэх, амьдралд итгэх итгэлтэй болгох нь гол зорилго байх болно гэж үзэж байна.  Өнөөдөр Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний гол төвлөрөл болж байна.  Үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд ч ихтэй.  Тиймээс хотын 6 дүүрэгт эхний ээлжид төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Ирэх жилийн яг өдийд төслийн үр дүн гарвал бидний хамтын ажиллагаа бусад аймаг хотуудад загвар болох учиртай гэж Т. Ганди хэлэв.Төслийн хүрээнд дараах  арга хэмжээг хэрэгжүүлэх гэнэ. Орон гэргүй болон орцны жижүүрээр ажиллаж, орцонд амьдардаг иргэдийг ажилтай болгоно.  Мөн эдгээр иргэдэд зориулж хямд төсөр хирнээ хүн амьдрах орчин, ахуйн стандартад нийцсэн байранд оруулах,  амьдралд итгэх итгэлтэй, зөв хандлага бүхий зан үйлийг төлөвшүүлэхээр тусгажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.